Өнөөдөр 2009 оны 11-р сарын 6-ны өдөр.

Энэн дээр дараад ороод үзээрэй залуусаа Зиа бүрхэг өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. Өнөөдөр 2009 оны 11-р сарын 6-ны өдөр. Өнөөдөр цалин бууж байгаа гэхгүй юу хэхэ. Гэхдээ шалихгүй ээ. Ер нь би үнэгүй бараг ажиллаж байгаа. Яг одоогийн байдлаар аймаар уйтгартай байна. Юу болсын бүү мэд гэхдээл уйтгартай байна. Өнөөдөр 5 өдөр бас Амараагийн төрсөн өдөр. Орой жинхэн балай авах юм шиг байгаан. Гэхдээ би уухгүй гээд худлаа ярихгүй юу хаха.

За тэгээд сайхан чамдаагаа хааяа нэг бичсээр сар өдрүүд өнгөрсөөр л...Би энэ доор бичсэн киног үзэж байгаагүйч дууг нь маш олон сонссон. Тэгээд бас эхлэл хэсгийг нь дуулахад үнэхээр гоё. Нээх гоё намуухан хоолойгоор эхлээд л. Үнэхээр таалагдсан шүү энэ дуу.

Ер нь бол гахайн ханиад тусчихгүй яваад байхын бол тэгээд л болоод байгаан. Эрүүл байх шиг жаргал хаана байнаа.

За монголчуудаа найзууд минь эрүүл байгаарай...Амьдрал үргэлж сайхнаараа.

Үг:Наагий                                                                            Ая:Баяраа

                                                   Дуучин: Баяраа /Perfect/,Огино/D-45/               “Бид дөрвийн хайр” ОST

  “Итгэл нэхэхгүй хайр”

Учирсан бүхнийг хувь тавилан үргэлж түшдэгт итгээд
Хэнээс ч амсаагүй тэр л хайраар чамтай л учирсан
Зүрх зүрхэндээ дасан байж хайрласан  итгэл болхоор
Хэнд ч амлаагүй тэр л бүхнээ чамдаа шивнэсэн
Хайр итгэлээр минь хорвоо дутахын  зовлонгүй ч
Харин чи минь үгүйлэх болохоор хэзээч харамлахгүй  ээ
Хар цагаанаар л амьдрал дүүрдгийг ухаарсан ч
 Хайсан чи минь дэргэд болхоор хэзээ ч харамсахгүй ээ
Хайраа чамдаа шивнэхэд чи минь харцаа надруу илгээн байж
Хэлж амжаагүй үгсийг минь хүлээлгүй ойлгосон
Хаврын анхны бороо тэр үед хайрт минь биднийг илбэн таалж
Туулах амьдрал ариун гэдгийг анх зүрхэндээ мэдэрсэн
Уучлах болгондоо чиний сэтгэл улам наддаа итгээд
Ухаарал авчирсан энэ л хайраа наддаа зориулсан 
Хайрлах тусмаа миний зүрхэнд хаврын цэцэг дэлбээлж
Хамгаас ариухан энэ л хайраа чамдаа зориулъя
Хайр итгэлээр минь хорвоо дутахын  зовлонгүй ч
Харин чи минь үгүйлэх болохоор хэзээч харамлахгүй  ээ
Хар цагаанаар л амьдрал дүүрдгийг ухаарсан ч
 Хайсан чи минь дэргэд болхоор хэзээ ч харамсахгүй ээ
Хайраа чамдаа шивнэхэд чи минь харцаа надруу илгээн байж
Хэлж амжаагүй үгсийг минь хүлээлгүй ойлгосон
Хаврын анхны бороо тэр үед хайрт минь бидныг илбэн таалж
Туулах амьдрал ариун гэдгийг анх зүрхэндээ мэдэрсэн
Учирсан бүхнийг хувь тавилан үргэлж түшдэгт итгээд
Хэнээсч амсаагүй тэр л хайраар би чамтай л  учирсан
Тиймээ энэ хайрыг би зөвхөн чамаас л мэдэрсэн 
Хар цагаанаар л амьдрал дүүрдгийг ухаарсан ч
 Хайсан чи минь дэргэд болхоор хэзээ ч харамсахгүй ээ
Хайраа чамдаа шивнэхэд чи минь харцаа надруу илгээн байж
Хэлж амжаагүй үгсийг минь хүлээлгүй ойлгосон
Хаврын анхны бороо тэр үед хайрт минь бидныг илбэн таалж
Туулах амьдрал ариун гэдгийг анх зүрхэндээ мэдэрсэн

 

 

Сэтгэгдэлүүд:

1. moon (зочин) | 2009-11-06 20:48:16
ta ch teguul unuudur bol balai avahiim biz dee ain. hahah.za amjilt

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.