Өнөөдөр 2009 оны 10-р сарын 21-ны өдөр

Энэн дээр дараад ороод үзээрэй залуусаа Өнөөдөр 2009 оны 10-р сарын 21-ны өдөр. Хамгийн сүүлд хэзээ тэмдэглэлээ хөтлөлөө байз. Нилээн хэд хоночихжээ. Ажил ихтэй болохоор тэмдэглэлээ ч хөтлөж амжихгүй юм. Гадаа сэрүүсээд бараг л өвөл боллоодоо.

Өнөөдөр өөрийн шинэ өрөө болох компьютерийн өрөөндөө сууж байна. Өнөөдөр компьютерийн албанд орсоны 3 өдөр. Би 14 хоног дагалдан ажилтан хийх юм шиг байна лээ. Тэгээд л гайгүй байна гэж үзвэл үндсэн ажилтан нь болно.

Сайхан чамдаа блог маань үргэлжилсээр л...хойшдоо юу бичигдэх бол. Яаж үргэлжлэх болдоо. Ингээд бичээд сууж байтал ирэх жилийн зунаас блогийн маань 1 нас бас салсаны 1 нас. Гадаа нартай гэрт жавартай иймэрхүүл амьдрал үргэлжилж байдаг.

Өнөөдрөөс ч юмуу өчигдрөөс ч юмуу би ганцаараа үлдэж байгаа юм шиг байнөө. Гэртэй ганцаараа байна гэдэг үнэхээрийн уйтгартай юмаа.

Миний муу навсгар блог. Нэг завтай өдөр байвал өөрийнхөө тэмдэглэлийг эхнээс нь уншнаа. Юу хийж байсан юу бичиж байсан мөн ямар сэтгэл зүйтэй байсан талаараа уншнаа. Ер нь бичсэн зүйлээ сүүлд нь уншихад их сайхан байдаг шүүдээ. Би бас ингэж бодож байгаа. Өөрийнхөө тэмдэглэлийг хойшдоо ч юмуу дэвтэр дээр үргэлжлүүлэе гэж бодоод.

Гэхдээ яаж ч магадгүй байх. Зиа ингээд ажилдаа орлоо. Та бүхэнд амжилт хүсэе.

Амьдрал үргэлж сайхнаараа. ..::sunshine::..

Сэтгэгдэлүүд:

1. uchka8 | 2009-10-21 11:34:46
gantsaaaraa bh saihan sht hu. blogiin nzuud chini bn shdee saihan chamdaa hehe
2. Влад Дракула | 2009-10-22 03:28:29
юу байна
3. .........hi (зочин) | 2009-10-22 11:03:12
blog yaj hideg yum be blog neetsen tehde dotor ni goy yum himer bna aa help

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.