Энэн дээр дараад ороод үзээрэй залуусаа
Өнөөдөр 2009 оны 10-р сарын 5-ны билэгт сайн өдөр хэхэ. Өнөөдөр нээрээ би эртээдээс хойш яриад байсан зүйлсээ бүтээчлээштэй. Сүлжээний сургалтандаа бүртгүүлцэн. Шууд мөнгөө гар дээрээ аваад очоол шууд бүртгүүлцэн. Маргааш 6 цаг 30 минутаас эхний сургалтандаа сууна хаха. Маргааш замаараа нэг дэвтэр авыдаа хаха. Дэвтэр дээр бичээгүй ямар удаа вэ. Их удаж шүү. Тэгээд нэг гайгүй бал авхын байна. Жижигхэн цүнх л хэрэг болоод байгаан яаядаа байз хэхэ.
За тэгээд өнөөдөр сэтгэл сайхан байнаа. Өө нээрээ ахиад гэрээсээ явхаар болсон. Намайг өвөл ганцаараа хөлдөж үхнэ амиа бод миний дүү гэж Бумаа эгч хэлсэн. Яанадаа яана. Энэ ажилдаа орчихвол яахвээ өөрийгөө чирээд явчнаа.
Өнөөдөр миний хийсэн ажил нэг иймэрхүү. Өө нээрээ Уугий ах маань надад төлбөрийн мөнгө өгөөгүй бол би балрах л байлаа. Бас манай Уугий ах 10-р хороололд нүүж ирж байгаан байна лээ. Шинэ авгайтай болсон хэхэ. Би харсан танина. Манай Уугий ахыг аваад явчих сайн эгч байхаа. Би өмнөөс нь их баярлаж байгаа. Миний төрсөн ахаас өөрцгүй хүнийг хайрлаж халамжилж яваасайл гэж залбирч байгаа.
За ингээд миний нэгээхэн өдрийн амьдрал өнгөрч байнадаа. Амьдрал үргэлж сайхнаараа...
Хүндэтгэсэн: Гантулга

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: