Сайн байна уу сайхан чамдаа санасан шүү чамайгаа хэхэ. Ингээд эхэлчихвэл гоё байна уу?
Энэн дээр дараад ороод үзээрэй залуусаа
Өнөөдөр 2009 оны 10-р сарын 2-ны өдөр. Өчигдөр өдрийн тэмдэглэлээ бичсэнгүй ээ. Яагаад гэдэгээ өөрөөч мэдсэнгүй. Дууны блогтоо өчигдөржин дуу нэмлээ. Нилээн хэдэн дуу нэмсэн гэхдээ зочин бараг байхгүй хэхэ. Аймаар ичмээр. Өнөөдөр өглөө ажилдаа ирээл уугаал суугаад байлаа. Гэхдээ ус уусан л даа. Жаахан толгой өвдөөд байнаа.
Нээрээ би одоо гуниглахгүй байгаа. Гуниглах гэхэд ч хаашаа юмбдээ ер нь бол. Зүгээр амьдрал минь нэг л өөр болцын. Ажил явдал, ажил төрөл гээд л бүх юм минь санснаар минь төлөвлөснөөр минь болсонгүй ээ. Гэхдээ яахав болно би болгоно. Тэвч итгэ хүлээ тэгвэл чи ялна гэдэг байхаа хэхэ.
Миний чамдаа блог анир чимээгүй намуухан л байна. Угаасаач нэг их олон хүн ордоггүй юмдөө тэ. Тэр нь ч надад амар байдгийн. Гэхдээ чимээгүй орж ирж уншдаг хүмүүс байдгийн байна лээ. Тэр хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна.
Өнөөдөр би орой хүртэл сууна. Угаасаа одоо оройны 7 цаг болох гэж байна. Гэхдээ эрт харанхуй болдог болжээ тэ. Маргааш тараад юу хийх вэ гэж бодоод муу усан тархиа гашилгаж байнаа. Надад үнэндээ хийчмээр юм байдаггүй ээ. Ер нь би ажилгүй өдрийг яаж өнгөрүүлдийн болоо. Ёстой сонин шүү хэхэ. Тэгээд гэрээс гараад л мөнгө. Хөдөлвөл хөлс зогсвол зоос гээд л.
Өнөөдрийн бичлэг маань яг л анх бичиж байсан шигээ бичиж байгаа юм шиг санагдаад байхын. Тийм биш байна уу? Дээр 6 сард 7 сард бичиж байхад нэг тийм бичдэг байсын яг тэрэн шигээл бичээд байгаа юм шиг санагдаад байгаан.
Би нэг яг хүнтэй уулзаад яриад сууж байгаа юм шиг бичээд байхымаа хаха. За яадгийн угаасаа уншиж байгаа та нартайгаал ярьж байгаа юм чинь.
Нээрээ би сохор болзоо гээд нэг юм мэссэнжиртэй АДД хийцэн хаха. Надад мэссэж ирнэ гэсэн шт. Тэгээд би сохор таг харанхуй болзоонд явна хаха. Аймаар байна уу? Би ч гэсэн айжийгаа. Очсон ямар хүн болж халаах болоо хаха. Төөлвөл бие чацуу тоолвол нас чацуул байгаасай бусад нь одоо дүүрч. Нээрээ яг мэссэж нь ирсэн чинь улаан мөнгөгүй байвал яанаа хахаха.
Хөөе тэгвэл би хэдээс тусламж гуйна шүү за. Ядахдаа бохьны мөнгөтэй очийдоо энэ чинь. Хэд хоног гунигийн юм бичсэн бол уучлаарай. Тэнгэр үргэлж үүлтэй бүрхэг байдаггүйтэй адил хүний сэтгэл дандаа гунигтай байна гэж байхгүй шүүдээ.
Ингээд өнөөдрийн тэмдэглэлээ дуусгая. Тухлан сууж таалан болгоосон таньд баярлалаа.
Амьдрал үргэлж сайхнаараа..
Хүндэтгэсэн: ..::sunshine::..

Сэтгэгдэлүүд:
Юумэ: хэхэ найз нь харин гайхаал байгаа. Инээд хүрээд л хэхэ.
Оогий: Мэссэнжиртэй ороод ирэлдээ хө.
Цасхан: Найз нь онигоо ч юм шиг оньсого ч юм шиг хүн штээ ер нь
Юумэ: Чи намайг харамлаад байгаамуу хардаад байгаамуу хаха. За за наргисышүү найзаа. Над шиг ажилынхаа дараа гэюүрдэг хүнд нэг өдөр ч гэсэн хөгжилтэй өнгөрөг л дээ тийм биздээ хө.
za tgd sohor bolzoondoo yvj dee. yvsaniihaa daraa soninoo bicherei.bohinii mungutui ochno gsn uu lol.
Сэтгэгдэл үлдээх: