Энэн дээр дараад ороод үзээрэй залуусаа
Өнөөдөр 2009 оны 9-р сарын 30-ны өдөр. Өнөөдөр миний хийсэн хамгийн том ажил бол Сайхан дуу блогоо хийж дуусгалаа. Энэхүү блогт минь ихэвчлэн дээр үеийн дуунуудыг хийх болно. Дээр үеийн дуунуудаа чадвал дууны үгтэй нь хийж байхыг хичээж байна. Мөн сонсохоор татхаар оруулж байна. Та бүхэн дуртай дуугаа захиалж болно шүү. Би чадхаараа олж өгч тавьж байх болно.
За ингээд блог рекламдаад байлгүй өнөөдрийн тэмдэглэлээ эхэлбэл. Өнөөдөр оройн ээлжиндээ сууж байна. Өнөөдөр эгчээсээ сүлжээний сургалтын төлбөрөө авах байсан боловч эгч маань ямар учираас юм бүү мэд таг болчихлоо. Би гэдэг хүн яахаа мэдэхгүй бүлтэлзээл сууж байна. Маргаашнаас мөнгөтэй болчих байлгүйдээ гэж бодоол байна. Уг нь би эгчдээ тэр мөнгийг аль 9 сарын 10-нд хэлж байсан боловч хайхралгүй явсымуу яасын одоо хүртэл бүтээж өгсөнгүй ээ.
Гэхдээ сэтгэлээр унаад байсан юм алга. Үхсэн мөнгөнөөс болж сэтгэлээр унаад гуниглаж байвал тэнэг хүн болно байх. Ер нь би өөрийнхөө тухай их бодож үзлээ. Тэгээд ер нь би мөнгөнөөс болж гунигалдаггүй юм байна. Дандаал хүнээс болж гунигладаг юм байна.
Өнөөдөр нэг их сэтгэлээр унаад байсан юм алга байнөө. Амандаа мань уншиж муу ахыгаа тайван нойрсоосой гэж бодоод л байж байна.
Ойрын үед тэмдэглэлээ бараг бичсэнгүй. Зугаалга, ажил явдал гээд л янз бүрийн юм их л тохиолдлоо. Зиа ингээд ажил минь эхлэж байна. Одоо шуудаа авчаад ажилаа тараад харьж амраядаа.
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ. Би энэ үгний утгыг учирыг цаг хугацаа өнгөрөх тусам бага багаар ойлгоод байгаа. Гэхдээ хайрыг чинь даагаагүй хүнийг зөнгөөр нь орхиорой.
Маргааш болтол баяртай хүндэтгэсэн: ..::sunshine::..

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: