Энэн дээр дараад ороод үзээрэй залуусаа
Өнөөдөр 2009 оны 9-р сарын 29-ны өдөр. Өнөөдөр би гуниглахгүйг хичээж дууны блог хийсээн. Ямар нэгэн зүйлд сатаарах гэж хийсэн. Та бүхэнд үнэхээр сэтгэл эмзэглүүлэх юм уншуулж байгаадаа хүлцэл өчий. Саяхан 2009 оны 9-р сарын 24-нд миний аав шиг минь хүн, өдий хүртэл намайг хооллож, ундалж, гарыг минь ганзганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн хүн өнгөрчихлөө. Өчигдөрхөн би мэдлээ. 9-р сарын 24-нд гэрээсээ гараад ирээгүй гэсэн. Тэгээд бүтэн сайнд буюу 27-нд моргоос олсон гэсээн. Сэтгэл минь хямраад уйлмаар хашгирмаар байна. Гэхдээ өнгөрсөн хүний хойноос нулимас унагаж болдоггүй юм гэнэлээ. Өчигдөр би ажилаа тараад талыгаачийн гэрт нь очсон. Бүгд л уйтгартай гунигтай, талыгаачийн өрөөнд нь ортол зурагнийх нь зул бадамлан асаад л. Би үнэхээр итгэж чадахгүй байна. Би саяхан утсаар инээд алдаад л ярьсан шүүдээ. Бие нь гайгүй юу гэхэд зүгээрээ гэж байсан хүн өнөөдөр байхгүй болчих гэж. Өнөөдрийн тэмдэглэлээ жаахан нулимас унагаж бичлээ. За яахавдээ хүний амьдралын жам юмдаа. Анх талыгаач намайг компанидаа ажиллуулаад нэг өдөр ажлын комнууд эвдэрцэн чинь намайг ком-ын мэргэжилтэй юм байж комоо засчиж чадахгүй арчаагүйшт гээд загинадаг юм байна. Тэгхээр нь би шарандаа сургуульруугаа очоод ангийн багшаар ком форматлуулахыг заалгаад шууд ажил дээрээ буцаж очоод нөгөө эвдэрхий комыг нь форматлаад янзлаад тавьчлаа. Тэгсэн талыгаач миний хүү сайн байна. Ингэж л ажилыг хийж байх ёстой. Дараа гэж хойшлуулалгүй хийж байх ёстой гэдэг байсын. Талыгаач маань их сайн хүн байсаан, талыгаачийг хүндэлж хайрлаж, магтаж хүмүүс ярьж байснуу гэхээс муулж байхыг нь би сонсоогүй. Монгол улсын зөвлөх инжиенер, Усны байгууллагад олон жил ажиллаж байсан ах минь хорвоогийн мөнх бусыг үзлээ. Энийг уншсан хүн Миний ах талыгаач Н. Пүрэвдорж-ын төлөө мань уншаарай. Дараа төрөлдөө илүү сайн сайхан амьдрах байхаа.
Блогийн нүүр » Өнөөдөр 2009 оны 9-р сарын 29-ны өдөр.
2009-09-29 17:45:41

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: