Өнөөдөр 2009 оны 9-р сарын 23-ны өдөр.

Энэн дээр дараад ороод үзээрэй залуусаа

Өнөөдөр 2009 оны 9-р сарын 23-ны өдөр. Нартай цэлмэг ч гэсэн жиндүүхэн сэрүүхэн өдөр байна. Яг одоо Итгэлттэй мэссэнжирдээд ажил дээрээ хийдэг ажилаа эхнээс нь хийгээд л хааяа нэгхэн цонхоор хараад л сууж байна. Ойрын үед их гунигтай юмаа. Намар болоод навчис унаж байгаа болохоор ч тэр үү нэг л хөнгөн гунигтай. Гэхдээ гутрах гуниглах 2 өөр юм шигээ. Хүн болгон л сэтгэлдээ гунигтай байгаа байх.

Ойрын үед шөнө олигтой унтаж чадахгүй байх юм хөрвүүгээд сэрвэлзээд хар дараад байх юм. Юунаас болоод байгаан болдоо. Гэхдээл ойрын үед их гунигтай байна. Бас дээрээс нь тамхиа багасгацан.

Өдөр ерөөсөө 3 ширхэгийг л татаж байна. Магадгүй татадгүй хүнд их тоо байхалдаа. Гэхдээ миний хувьд бага. Ингэж багасгасаар байгаад гарна гэж хичээж байгаа. 

Энэ 5 өдөр ажлынхан зугаалгаар тэрэлж явна. Би бас явнаа. Уг нь үлдэе гэж бодож байлаа тэгтэл үлдээх хийх ажилгүй хүн юу ч хийх билээдээ. Тэглээч ер нь ажилынхантайгаа тэрэлж явж муу аавтайгаа уулзая гэж бодож байгаа. Би гуниглахдаа ер нь сэтгэл санаагаар унахаараа аавыгаа их барааддаг. Аав дээрээ очихоор сэтгэл минь сэргэж нэг л тайвширдаг юм. Хөөрхий аав минь насаараа ганцаараа явсан болохоор би аавдаа гунигтай нүдтэй гунигалсан царайтай харагдаж сэтгэлийг нь зовоохыг хүсдэггүй юм.

Өнөөдөр сайхан дуу сонсож сэтгэлээ заснаа. Миний хувьд одоо юу чухал гэдгийг мэдэхгүй юм. Сэтгэл зүрхээ ойлгохгүй юм.

Гэхдээ удахгүй гуниглах минь гайгүй болох байлгүйдээ. Би өнөөдөр бодлоолдоо би юун дээр алдсын болоо гэж. Яг хаана нь алдсын бол. Юу хийж яваад яг хаана нь алдсын бол. Яагаад энэ бүхэн миний бодсон шиг болсонгүй вэ? Би хаана нь алдчихсан юм болоо.

Надад өчүүхэн төдий найдвар байхгүй юм байхдаа. Би сэтгэл дотроо хашгирч байна. Үнэхээр яахаа мэдэхгүй байна. Зүгээр л цаг хугацааг хүлээж байна. Хурдан өнгөрөөсөө эсвэл цаг хугацаа ухраасай.

Хайр тийм хүчтэй зүйл юм болвуу? эсвэл хамгийн сул дорой зүйл юм болвуу? Надад хариулаад өгөөч. Хайр гэж хагацахыг хэлдэг юм болвуу? Урсах нулимсыг хэлдэг юм болвуу? 

Гунигласан сэтгэл, нулимастай нүд, шархалсан зүрх эд нар бас юу юм бол?

Өнөөдөр үргэлжилж байна. Өнгөрсний үргэлжлэл ирээдүйн эхлэл өнөөдөр...

..::sunshine::..

Сэтгэгдэлүүд:

1. LESTAT | 2009-09-23 13:30:59
...
2. Simona | 2009-09-23 14:29:01
chi ene blog deree aygui goy aashtai sunshine bh ym harin hi5 aar hehehe ene bichleg uneheer taalagdlaa shuu tehdee hariult ogch chadahgui ni dee yg ter hairiig chn amsaj uzeegui bolhoor kekeke uuchilaarai
3. Mr.Freeman | 2009-09-23 14:31:09
Дүү минь... Хайр гэдэг та хоёр ойлголлцож чадвал диваажин, хагцаж салбал там байдаг юм даа... Гэхдээ хагацал үзлээ гээд ухаанаа захирч чадаг байх хэрэгтэй... Харин хүн чанараа хэзээ ч гээж болохгүй... ХҮнд энэ хорвоод амьдарч, гишгэж яваа цагт чин үнэнч хайрыг олдог юм... Өөртөө итгэлтэй, нүүр бардам, гэгээлэг өөдрөг сэтгэлтэй хүн хайраар дутаж байгаагүй гэдэг... Чи алдаагаа харж чадвал амьдралын нэг шалгуурыг давж байна гэсэн үг.... Харин ирээдүйдэ тэр алдаагаа давтвал чи амьдралаа өөрөө харлуулж байгаа хэрэг... Амжилт хүсье.... Гэгээлэг, халуун яанаг хайр дурлалтайгаа учрах болтугай...
4. Оогий | 2009-09-23 14:39:50
найз минь дээ найз минь ........................................................................................................
5. moon (зочин) | 2009-09-23 23:14:49
za teg teg aav deeree ochood bas shan amrachaad ir. setgel sanaa chini gaigui bolj medne. chi yun deer aldsaniig bi sain medehgui ee.gehdee muuhai sonsogdoj baij magadguich heterhii hairtai huniigee ugeer baigad baihaar nuguu hun ni uiddag tal baidag shuu. aniagas 8889iin pin iig ni asuusan yumuu te. say msg bichij baigad negj duuschlaa margash ajil deere ireeed unshina bz dee.
6. Жиргээ | 2009-09-23 23:40:02
zugeeree, bux yum soligdoj, chi urgelj bayasch baix udur irne.
Tenger tselmej, nar gardag, shunu ungurch udur boldog shig l...

xun burt l xund xeldeggui nuuts uitgar baidag shuu dee
7. welkom | 2009-09-24 15:59:14
uitgarlaad suuj baigaa chin uuruu amidiin jargal shuu de duu min yum buhen eeljildeg har tsagaan nemeh hasah geed horvood hun bolood zochilj irsendee bayarlah heregtei amidraliin yum buhnees ni amsaj uzne shuu de tur zuuriin l yum bolohoor mud zugeer bolnoo jargaltai udur zunduu bna amidral saihan chi amid bgaa ni burch saihan

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.