Монголын үзэсгэлэнт газарууд.

Энэн дээр дараад ороод үзээрэй залуусаа

Би ингэж бодлоо. Дан өдрийн тэмдэглэлээ хөтлөж байхаар бас өөртөө таалагдсан мэдээллүүдээ оруулж байя гэж. Дараа нь би хаа нэгэн газар явж байхад хэрэг болох ч юм билүү. Ер нь хүнд хэргэтэй бас өөртөө хэрэгтэй юм хийе гэж бодлоо. энэ удаа би Монголынхоо үзэсгэлэнт байгальтай газруудаас оруулж байна. Дараа илүү гоё гоё мэдээллүүд нэмэх болноо. Бас та бүхэн өөрсдөө надруу байгалийн үзэсгэлэнт газрын талаарх мэдээллээ илгээж болно шүү. 

Хэрвээ надруу байгалийн үзэсгэлэнт газар, сонин содон мэдээлэл илгээхийг хүсвэл sunshine_tlg@yahoo.com энэхүү хаягаар явуулаарай. Ингээд Монголын үзэсгэлэнт газрууд цувралын эхний дугаараа хүлээн авж уншина уу. Та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Өгий нуур

Монгол улсдаа томоохонд тооцогддог, цэнхэр нүдэн хэмээх Өгий нуур Архангай аймгийн нутаг байдаг. Далайн төвшнөөс 1337 метр өндөрт, 5 км урт тахилгатай байсан нуур. Торгон элс хайрган эрэгтэй, эрэг орчимдоо гүехэн, давалгаа зөөлөн, завиар аялахад нэн тохиромжтой. Байлагийн сонин тогтоцтой тус усанд сэлэх, наранд биеэ шарах, морь, тэмээгээр болон явганаар аялахад тун сонирхолтой. Өвлийн улиралд нуурын толигор мөсөн гадарга дээр цана, тэшүүрээр гулгах, морин чаргаар зорчиход тохиромжтой аж. Өгий нууранд алгана, цурхай, мөөгөн цагаан зэрэг Орхоны савд байдаг загас бий. Мөн хошуу галуу, халбаган хошуут, борцогор хотон зэрэг 150 гаруй төрлийн ховор шувуу нутагладаг юм. Байгалийн ер бусын уран бүтээл "Хойт мэргэн шанаа" хэмээх шувуутай газар хойт эрэгт нь бий. Нуурын эргээс холгүй өнөөгийн Туркийн өвөг дээдэс, түүх дурсгалын томоохон цогцолбор Түрэгийн хөшөө, Ази, Европыг тэгнэсэн Монгол Их гүрний эртний нийслэл Хархорин хот байрладаг. Олон мянган жуулчин цэнгэг уст Өгий нуурын загас, жараахайг сонирхон, олон төрлийн шувууны уянгат жиргээг сонсох гэж зорьж очдог байна.

 

Ёлын ам

Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас 45 км-ийн зайд орших Гурван сайхан уулын Зүүн сайхан уулыг зүүн хойш сэтлэн урссан горхины хавцалд өнө удтал ёл шувуу үүрлэн нутаглаж ирсэн учраас Ёлын ам гэж нэрлэжээ. Энэ хавцал 6 км орчин үргэлжилдэг. Тунгалаг ус, нов ногоон зүлэг, анхилам сайхан арц, сонгинын үнэрт энэ үзэсгэлэнт хавцлын сүрлэг хадан цохиодын дээгүүр ёл шувуу эргэлдэн, аргаль, янгир бэлчиж байх нь гайхамшигт тооцогддог байна. Хавцалд тогтсон зузаан мөсөн дор горхи хоржигнон урсан, нүхэн доогуур нь хүмүүс мөлхөн гарах бөгөөд мөс нь хайлалгүй жил өнжих нь олонтаа. Төв хэсэгтээ 300 орчим метр элгэн ханат хавцлын ам эхэндээ тавиун байснаа нарийссаар дунд хэрдээ хүн зөрөхөөргүй нарийсдаг. Үзэсгэлэн төгс Ёлын ам хаа газрын гийчдийн саатан сонирхдог газрын нэг билээ. Хажууханд нь говийн ан амьтад, ургадаг, байгалийг толилуулсан Говийн байгалийн музей байдаг.

 

Баян заг

Дэлхийн долоон гайхамшгийг тодруулах шалгаруулалтад нэр дэвшиж байсан Өмнөговь аймгийн Булган суманд Баян заг буюу Улаан эрэг хэмээх үзэсгэлэнтэй заган ой бий. Археологичид эндээс үлэг гүрвэлийн өндөг, чулуу, яс, мөн чулуун зэвсгийн үеийн олдворуудыг ухаж гаргажээ. Америкийн археологич Рой Чэпман Эндрюс өнгөрсөн зууны эхээр манайд ирж судалгаа хийж байх үедээ шавар нь улбар шаргал өнгөтэй, эгц босоо хаднуудын дүрс бүхий эл газрыг Улаан эрэг гэж нэрлэсэн байдаг. Тэр үед эндээс велисираптор хэмээх нэгэн зүйл үлэг гүрвэлийн чулуужсан араг яс, өндөг зэрэг ховор чухал олдворыг ухаж гаргасан байна. Энэ нь одоо манай Байгалийн түүхийн музейд байдаг бөгөөд дэлхийд бүхэл бүтнээрээ олдсон ховорхон олдворын нэг болж байгаа юм.

 

Дорнод монголын тал

1000 жилийн өмнөх Дорнод Европ, 200 жилийн өмнөх хойд Америкт байсан өвс ургамлаар баян тал нутгийн хамгийн сүүлчийн төлөөлөл, хүний нөлөөнд автагдаагүй онгон зэрлэгээрээ үлдсэн дэлхийд цорын ганц хялганат хээр тал, хэдэн арван мянга хүртэл тоогоор сүрэглэх цагаан зээрийн сүрэг зэрэг байгаль ертөнцийн гайхамшгийг та зөвхөн Дорнод Монголын их талд л үзэх боломжтой. Дорнод аймгийн Матад, Халх гол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумыг дамжин орших онгон тал хээр нь 300 км гаруй үргэлжлэх бөгөөд зарим хэсгээрээ 150 км өргөнтэй уудам хөндийд гүвээ, нугачаа үл тааралдана.

Сэтгэгдэлүүд:

1. Оогий | 2009-09-22 11:18:36
Өгийн нуур Ёлын ам 2т очиж байсан юм байнаа

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.