Өнөөдөрийн блогийнхоо эхний мэдээгээ жаахан хөгжилтэй эхлэнээ. Ингээд хэдэн онигоо орууллаа.
Энэн дээр дараад ороод үзээрэй залуусаа
Замын цагдаа:
-Амрыг эрье. Та дүрэм зөрчлөө. Заасан тэмдгийг хараагүй юмуу?
-Тэмдэгийг харсан. Харин таныг олж харсангүй.
Эмч өвчтөнг үзээд:
-Таны шүдийг авахаас өөр арга алга даа.
-Айгаад байна аа эмч ээ гээд өвчтөн чичрэхэд, эмч гурван хундага архи өгөөд чичрэхээ болихоор нь багажаа бариад түүн рүү дөхөж очтол,
-Надад ойртоод үзээрэй. Нам цохьчихно шүү.
Дарга:
-Та яасан удаан ажилладаг юм бэ.Танд хурдан хийж чаддаг юм байна уу?
-Байна аа, би маш хурдан унтаж чадна.
Онгироо хулгана бардам загнасан нь:
-Энэ муусайн заанууд том том л гэнэ. Нүхээр бүү хэл, хаалгаар багтахгүй байж.
15 настай хоёр найз охин кино театрын үүдэнд уулзаад нэг нь:
-16-гаас доош насныхныг оруулахгүй гээд байна, яана аа.
-Ганц удаа кино үзье гээд хүнээр хүүхдээ харуулсан юмсан.
Хөдөөний хүү хотод ирээн машины зогсоол дээр байсан HAMMER жийпний хажууд очоод илж, тогшиж үзсэнээ,
-Хаймар, хаймар л гээд байсан. Төмрийн хольц орсон л юм байна шүү дээ хэмээн голонгуй дугарчээ.
Түүхийн музейн өмнө ээжтэйгээ хамт явж байсан таван настай хүү,
-Ээж ээ, сайн хүнийг өнгөрөхөд хөшөө босгодог гэсэн үү?
-Тйим ээ, миний хүү.
- Тэгвэл энэ хоёр сайн арслан байсан болохоор хөшөөг нь босгосон юм уу?
Дөлгөөн хүү дүүтэй болжээ. Байрныхаа найз Лхагвад:
-Лхагва чи дүүтэй болмоор байна уу?
-Болмоор л байна.
- Амархан шүү дээ. Танай аав чинь Солонгос яваад, ээж чинь араас нь яваад жирэмсэн болоод л, тэгээд чи над шиг дүүтэй болно.
Ээж ээ надад дүү гаргаад өгөөч
- Цаашаа бай. Надад зав алга.
-Танд амралтын өдөр гэж байдаг шүү дээ.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: