Энэн дээр дараад ороод үзээрэй залуусаа
Өнөөдөр 2009 оны 9-р сарын 21-ны өдөр. Өглөө гэрээсээ 9 цаг өнгөрөөж гараад ажилдаа ирээд сууж байна. Өдрийн турш нэг загвар хийлээ. Оогийд нэг загвар зарцаан. Жаахан санаа зовмоор ч юм шиг. Ёстой хүнд мөнгөөр загвар хийж өгч байгаагүй болохоор аягүй эвгүй санагдаад байгаа хэхэ.
Өнөөдөр Дөдөгийн төрсөн өдөр. Би орой 9 цагаас ажилаа тараад очих байх. Дөдөгийн төрсөн өдөр дээр их сонин хүмүүс ирж байгаа Мөнхчимэг, Ганаа гээд ойрд хараагүй тийм л хүүхдүүд ирж байгаа. Би очихоос айж байнаа. Юу ярихыг нь мэдэж байна. Мөнхчимэг лав надтай Укагийн талаар ярилцана. Би юу хэлэхээ мэдэхгүйл байгаа. Юу ч хэлэх билээдээ.
Өнөөдөр мөнгөний эрэлд зөндөөл утасдлаа болох тэгээд нэг юм хэдэн төгрөгний бараа орой харах л юм шиг байна. Дээр нь манай Оогий миний хөдөлмөрийг үнэлэж мөнгө өгсөн хэхэ. Тэрийгээ нэмээд болноо болно. Угаасаа болгоно. Би өнөөдөр Дөдөөд хэлцэн найз нь архи бол уухгүй шүү гэж. Бас би тамхиа их багасгаж байгаа. Өчигдөр би 3 ширхэг тамхи татсан. Миний хувьд бага байгаа шүү хэхэ.
Өнөөдөрийн байдлаар 2-ыг татцан байна. Орой төрсөн өдөр дээр нэг их удахгүй ээ. Би ер нь тийм баяр ёслолоос их хөндий ер нь л ганцаараа баймаар санагддаг. Олон хүн бужигнасан газар тийм ч дуртай биш болоод байгаа. Зүгээр л ганцаараа байх нь сайхан болоод байгаа. Гэхдээ энэ бас нэг их буруу биш байхаа.
Нээрээ хагас сайнд Өргөөгөөс гарч ирэхэд ямар сайхан байсан бэ тэ. Тэнгэрлүү харсан чинь том ширхэгтэй цас зөөлхөн будраал. Тэгээд гараад явсан шуурсан болохоос хэхэ. Нээрээ миний дух гэсцэн штээ хэхэ.
Анхны цастай хамт сүүлийн уулзалтаа хийх шивдээ тиймээ. Гэхдээ зүгээрээ би баяртай гэхгүй ээ. Удахгүй дахиад уулзана.
Чи минь надад ахиж итгэхгүй байхалдаа. Гэхдээ би итгүүлэх гэж зүтгэхгүй ээ. Бүхнийг цаг хугацаа харуулна.
Өө нээрээ залуустаа нэг юм хэлэхэд та нар утсан дахь SMS-үүдээ устгаж байгаарай. Ер нь л устгаж бай зоа. Би тэр мэссэжнээс чинь болж баларчаад байж байна хэхэ.
Ингээд хамгийн сүүлд нь хэлэхэд Дөдөдөө төрсөн өдрийн мэнд хүргэе.
Амьдрал үргэлж сайхнаараа....

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: