Энэн дээр дараад ороод үзээрэй залуусаа
Сайн байцгаана уу өглөөний мэндийг та бүхэндээ хүргэе. Өнөөдөр 2009 оны 9-р сарын 19-ны өдөр. Өглөөний 7 цаг 30 минут болж байна. Өнөөдөр миний бодлоор анхны цас орлоо. Өглөө гэрээсээ гарахад цас маш жаахнаар хаялаж байсан. Бас нилээн хүйтэн цочир хүйтэрлээ шүү өнөөдөр.
Гэхдээ гэрээсээ хамаг байдаг дулаан хувцсаа өмсөөд гарасан болохоор бас ч гэж дажгүй байнаа. Өнөөдөр ажил дээрээ өдөр хүртэл сууна. Хорвоогийн нэгээхэн өдрийн ингэж нэг угтлаа.
Яг одоо Би чамд хайртай киноны аязыг сонсоод муу дэвтэртээ тэмдэглэлээ бичээд сууж байна. Ажил дээрээ ганцаараа. Цонхоор ширтээд л...Өнөөдөр би их тайван байнаа. Ер нь л их тайван болсон шүүдээ. Сэтгэлээр унана гэж лав байхгүй урагшаа гээл хэхэ.
Мүүн минь дулаан хувцаслаарай гадаа хүйтэрч байна шүү. Үгэнд оролгүй явж байж даарваа. Энийг уншиж байгаа хүмүүс ч бас дулаан хувцаслаарай. Хайрын хавар, зугаатай зун, налгар намар минь өнгөрч өнөтэй өвөл хаяанд ирлээ. Хүйтрэхдээ гол нь биш улиралд солигдохдоо гоё юмаа. Өвөл дуусаж ахиад л хавар ирнэ. Сэтгэл гэгэлзээл. Харин өвөл шинэ жил маань болно. 12 сар бол тэр чигээрээ шоуны сар штээ хэхэ.
За за ирэх өдрийн тухай бичээд яахавдээ. Тэмдэглэлдээ зөвхөн өнөөдөрийн тухай.
Өнөөдөр би ажилаа тараад хайчхаа мэдэхгүй юу хийхээ мэдэхгүйл байна. Гэртэй харьдаг ч юм билүүдээ гэж бодож байгаа. Ер нь тэгээд ч хайчхавдээ.
За за амьдрал үргэлжилж байна. Өнөөдрийн тухайд юу болохыг мэдэхгүй юмдаа хэхэ.

Сэтгэгдэлүүд:
oor huntei bolson ch gsen ta 2t naidwar tawisaar l bg shuu bi hehe.
Анхны цасыг харалгүй хэдэн ч жил болов, цаснаар зугаалах юмсан гэдэг мөнхийн хүсэлтэй бүсгүй халуун орны бүгчим агаарт хөлөрөөд л явах юм даа.
Саркагийн тухайд миний хайртай хүн. Би энэ блогийг саркаад зориулж бас өөртөө зориулж хөтөлдөг юмаа.
Сэтгэгдэл үлдээх: