Энэн дээр дараад ороод үзээрэй залуусаа
Өнөөдөр 2009 оны 9-р сарын 18-ны өдөр. Өнөөдөр 2 удаагаа он сараа бичиж байна. Одоо оройн 8 цаг 30 минут болж байна. Ажил дээрээ оройн ээлжинд сууж байна. Өнөөдөр миний хувьд маш урт бас маш хүнд өдөр байлаа. Гэхдээ би өнөөдөр тэгж их сэтгэлээр унасангүй ээ.
Яахав миний хайртай байсан үерхэж байсан хүн маань ээж болсон гэдэгийг сонслоо. Их л сонин байдаг юм байна.
Өнөөдөр өглөө босоход л их сонин байлаа. Шөнө унтаж чадсангүй сэрвэлзээд унтаж ч чадсангүй. Ажил дээрээ ирээд их л дугай чимээгүй сууж нэг л бодлогоширсон байдалтай байгаач юм шиг бие минь ажил дээрээ сүнс минь өөр газар байгаач юм шиг их сонин байлаа.
Одоо би амьдралтай эвлэрсээн. Өнөөдөр надад Би чамд хайртай 2 киноны зохиолч Х. Болор-эрдэнэ эгч ухаарлын хэдэн сайхан үг хэлсэн. Би яах вэ та надад ухаарлын хэдэн үг хэлээч гэж мэссэнжирлүү нь орсон юм. Миний хэзээ ч сонсож байгаагүй бодож байгаагүй үгийг надад хэлсэн.
Чи гунигалж гутарч уйлж баярлаж байна гэдэг амьдарч байгаагаа мэдэрч байна гэсэн үг. Уйлах баярлах эрхгүй болсон хүмүүс маш их байдаг. Чи тэр хүмүүсийн хажууд ямар азтайгаа мэдэж байна уу.
Гэхдээ энэ үг жаахан юм болохоор л гуниглаад гутараад, баярлалаа гээд шоудаад наргиад задгайраад яваад бай гэсэн үг биш гэдгийг би ойлгосон. Хүний амьдралд тохиолдох юмыг тойроод биш дайраад өнгөрөх учираас зөв сэтгэж зөв хүлээж ав гэсэн үг юм шиг надад санагдсан.
Болор-эрдэнэ эгчдээ баярлалаа гэж хэлэмээр байна.
Одоо шууд нэтрүүлэг маань эхлэж байна. Холболтыг нь хийчээд гэрлүүгээ харих байх. Амьдрал тайван байнаа. Тиймээ би гутрахгүй, харин би юмыг зөвөөр бодож эрүүл ухаанаар сэтгэх хэрэгтэй. Энэ л надад маш чухал зүйл.
Амьдрал үргэлжилж байна шүүдээ. Өө нээрээ би өнөөдөр блогийн загвар 2-ыг зарсан шт. Гэхдээ өөрт бэлэн байсан 2 загвараа 1000 1000 нэгжээр өгцөн. Өнөөдрийн хувьд 2000 нэгжтэй под хийчээл байж байна.
Удахгүй хэд хоногоос нээх гоё нартай цаанаал нэг гое энергитэй өдөр би блогийнхоо дээлийнх нь өнгийг сольноо.
Өнөөдөр би энэ үгийг өдөр бүр хэлдэг бас өнөөдөрт ажилдаг. Өнөөдөр маргаашийн эхлэл өнгөрсний үргэлжлэл. Их сонин юмаа.
Хамгийн эцэст нь хэлэхэд Ука баяр хүргэе охинтой болсонд чинь. Бас нөхөрт нь Шинээд баяр хүргэе. Гэхдээ хамгийн сүүлд хэлэхэд Шинээ муу новш хэхэ. Би Шинээг нээх гоё шанаадмаар санагддын. Ёстой савж унатал нь. Даанч би тийм хүн цохиод байх зан характертай бишэлдээ. Гэхдээ эрийн хугархай юм болохоор зайлшгүй тохиолдолд барьцалдах л байх. За за юу биччихвээ хэхэ.
Өнөөдрийн тэмдэглэл маань ингээд өндөрлөж байна. Та бүхэндээ аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэе. Амьдрал үргэлж сайхнаараа.
Эгэл бидний амьдрал дурсамжаар дүүрэн. Ингээд нэгэн өдөр дурсамж болон үлдлээ.
Хүндэтгэсэн: ..::sunshine::..

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: