Энэн дээр дараад ороод үзээрэй залуусаа
Сайхан чамдаа блог маань 2009-06-17 15:18:53 секундэд мэндэлжээ. 3 өдөр нээгдэж.Бас ч гэж цаг хугацаа явжээ. Чамаас салаад бас ч гэж удаж, блогоо хөтлөөд бас ч гэж удаж. Чамд хэлмээр байсан зүйлсээ энэн дээр бичиж, сэтгэл бодогдсон бүхнээ энэн дээр дэвтэрлэж, гунигласан баярласан бүхнээ энэн дээрээл бичлээ. Сайхан нэртэй блогоо саар юм бичиж гундаахыг хүсээгүйч амьдралаа би энэн дээр л бичсэн.
Өчигдөр би блогоо хаамаар санагдаж байсан ч сайхан үг чамаас сонссоон. Чиний хувьд чухал гэдэгийг би мэдээгүй байсаан. Миний хувьд л нандин эд байх гэж боддог байлаа. Чамд нэг их онцын чухал зүйл биш байхаа гэж би боддог байсын.
Гэхдээ сэтгэл амарлаа. Сайхан чамдаа энэ нэрийг би чамдаа зориулж чиний тухай бодож байж өгсөөн. Үнэхээр чи сайхан.
Өчигдөр чамд хэлхийг хүссэн ч хэлж чадаагүй юм. Сайхан чамдаа блог сайхан чамдаа зориулан үргэлжилж байна.


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: