Энэн дээр дараад ороод үзээрэй залуусаа
Өнөөдөр 2009 оны 9-р сарын 14-ны өдөр. Оройн 18 цаг 50 минут болж байна. Ажил дээрээ ажилаа хийгээд сууж байна. Өнөөдөр оройн ээлжтэй. Гэдэс жаахан хонхолзоод сууж байна. За яадгийн өлсөөд үхчихгүйл байх. Өнөөдөр ч ёстой онцын хийсэн зүйлгүйл байна.
Нээрээ миний нэг найз намайг шүүмжиллээ. Гэхдээ буруу зөвийг нь гайхаж байна. Би ер нь бол урьд нь гунигладаг их юм боддог байсан. Бас их мөрөөддөг. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, яаруу, бас уйланхай, хүнд амархан гомддог, амархан баярладаг. Миний толгой биш зүрх намайг ударддаг байсан.
Харин одоо би гуниглах тухай бодох дургүй, юм л бол арзаганаж маяглах дуртай, юм бодох дургүй, мөрөөдхөөсөө илүүтэй юмыг бодитоор харахыг хүсэж амьдарч байна. Магадгүй энэ зан маань намайг өөр хүн шиг би биш юм шиг санагдах юм.
Найз маань хэлж байна. Чи гунигал, мөрөөд энэ чинь амьдрал гэж хэлэх юм. Би бол эсэргээр нь байх гээд байдаг. Аль нь зөв аль нь бурууг мэдэхгүй юмдаа.
Надад бол гуниглахаа мэдэхгүй юм бодохгүй явах амарч юм шиг. Зүгээр л нэг юмруу зүтгээд цаг хугацааг нь хүлээгээд тайван хүлээдэг болчиж. Аль нь зөв аль нь буруу юм.
Маргааш ажилаа эрт тараад юу хийхээ одоохондоо бодоогүй байгаа. Юу хийх вэ? Магадгүй маргааш эрт харьж амардаг ч юм билүү. Надад хэдэн цагаар нь ч ажилсан ядрах гэдэг зүйл байхгүй болчиж. Бас нойронд шунахаа больчиж. Ер нь юманд шунахаа байчиж. Нэг юм бодвол тэрийгээ унтахдаа хүртэл зүүдэлдэг байсан одоо больчихжээ.
За за амьдрал үргэлж сайхнаарай. Сэтгэл зүйн хувьд арай хатуужиж байгаан болвуу гэж бодож байгаа өөрийгөө. Гэхдээ бас хүн юм хойно хэтэрхий ийм гөлөгөр баймааргүй байна. Хааяа бас гунигладаг байхгүй бол амьдрал амтгүй юм шиг санагдаад байгаан. Гэхдээ гуниглалаа гээд тэр чигээрээ паг унтарчихгүй байхаа.

Сэтгэгдэлүүд:
за загвар энэ тэр юу болж байна хэзээ өгөх нь вэ найз минь??????
Аан тийм гуниглахгүй байгаа чинь сайн байнаа... би л ойрд жаахан гуниглаад байгаа хэцүү юмоо
Сэтгэгдэл үлдээх: