Өнөөдөр 2009 оны 9-р сарын 12-ны өдөр.Хаана газар авуул дээр вэ?

Энэн дээр дараад ороод үзээрэй залуусаа

Өнөөдөр 2009 оны 9-р сарын 12-ны өдөр. Бямба гариг амралтын өдөр. Өнөөдөр ажил дээрээ ганцаараа бараг суудаг өдөр. Өдөрхөн ажилаа тараад эмнэлэгт хэвтэж байгаа чамайг иргэнээ гэж байгаа. За тэгээд амьдрал үргэлжлээд явчина шүүдээ хэхэ. 

Хөөе залуусаа би газар авах гэсиймаа. Тэгээд өнөөдөр бодож байгаад та нартай зөвлөлдвөл ямар вэ гэж бодлоо. Ер нь хаана газар авуул дээр вэ?

Би бодоод байгаан яармаглуу авах уу хойшоогоо лагеруудлуу газар авхуу. Эсвэл Өлзийт хороололд газар авхуу гэж. Би чинь Монгол улсын иргэн юм чинь газар авах эрхтэй байгаа байх гэж бодоод байгаан. Тэгээд хаана газар авах вэ? 

Та бүхэн юу гэж бодож байна. Саналаа сайхан бичээрэй. Тэгээд газраа авчих юм бол их гоё юм бодцон байгаа шүүдээ хэхэ. Гэхдээ хүмүүстэй ойрхон их гоё газар авна гэж боджаагаашүү. Гол ус модтой ойр ер нь өглөө сэрээд амьсгаа авахад нээх сайхан эрүүл агаартай, орой нар жаргахыг өглөө нар мандахыг харж болохоор ямар газар байнаа. 

Өө нээрээ битгий тэгээд санаа хулгайлчаарай хаха. Аймаар муу санаалсан. За удахгүй бичиг баримтаа хамаг юмаа цэгцэлчээд 0,7 га газраа авнаа. Тэгээд хашааныхаа анхны шонгийн нүхийг өөрийн гараараа ухаж, байшин барихаар бол анхны шавраа өөрөө зуураал. 

Анхных гэсэн бүхнээ өөрийн гараар хийх болнодоо. Бодоод байсан зуслан дээр нэг газар авчаад нээх сайхан цэмбэгэр дулаахан байшин барьчаад ганц excel авчаад амьдардаг ч юм билүүдээ хэхэ.За EXCEL нь ч юу юм бэ. Арай өөр машин авнаа. Тэхгүй бол надаас бусад нь маяглаад суухгүй байх. 

За тэгээд өглөө зуслангийн байшингаасаа босоод гражаасаа машинаа гаргаад ажилдаа явж өгнөдөө. Тэгээл машиндаа аймаар транс тавьчаад явж өгнөө. Ер нь би их амар тайван амьдралыг хүсээд байхын. Нээх чимээгүй юм бодоод суухаар газар ч юмуу. Нэг л хүн багатай, тэгээд байшингийнхаа гадаа сүүдрэвчиндээ пиво шимээд гадуур тоглож байгаа хүүхдүүдийг хараад нар жаргахыг ажиглаал нээх сайхан суухгүй юу. Гэхдээ залуу хүн байна жаахан доргио байнаа хэхэ.

10 жилд зун хөдөө явдаг байхад сайхан байжээ бодоод байхад. Ажил дээрээ цонхруу харж суудаг болохоороо цонхоор байнга хардын. Тэгээд хараад байхад хот маань утаатай ч юм шиг шороотой ч юм шиг нэг л бүүдгэр. Тэгээд хөдөө очихоор яг л цонхоо угаацан айл шиг цэлмэг их гоё байдгийм шүү. Тэртээ хоол цэнхэртээл дуниартаал нээх гоё.

За за өнөөдрийн маань тэмдэглэл өндөрлөж байна. Юу ч гэсэн газар авнаа. Тэгээд...???

 

Сэтгэгдэлүүд:

1. ooolhonooo | 2009-09-12 11:07:13
ireeduid ashigtai gevel tov aimgiin ongotsniii shine buudliin tend avbal zugeer baih gej bodoj baina
2. ..::sunshine::.. | 2009-09-12 11:14:01
Би яаж тийм хол авхын. Гайгүй ойрхон юм олоод өгчөөчээ хэхэ. Ажилдаа ирнэ гээд бодолдоо тэр газраасаа хаха.
3. Хэнхэг Гэндэн | 2009-09-12 11:25:38
Яармаг тийшээ аятайхан болох юм ярьдаг шүү хүмс. бас Улаанбаатар баруун талруугаа илүү өргөжиж магадгүй санагддаг юм.
гэвч зүүн талдаа шинэ цахилгаан станц барихыг төлөвлөөд байхыг нь харахад бас л эргэлзээтэй л асуудал.

хэрэв би өөрөө газар авах байсан бол хаана цэвэр устай газрыг нь сонгоно. цахилгаан, зам, утаа униарны асуудал бол шийдэгдэнэ ээ. алсдаа усны асуудал хүндрэхэд өөрөө гүний нөөц худагтай байхаар тооцоолоход буруудах зүйлгүй ээ
4. ooolhonooo | 2009-09-12 11:27:58
Ireeduin ajil jen ongotsnii buudal baij bolno shd yagaad ugui gej. kkkkk zuun tiiisheee ch zugeer l baih shuu yarmag bol medehguieeee
5. ..::sunshine::.. | 2009-09-12 11:33:22
Гэндэн ахад талархлаа.Ер нь бодоод байхад тийм юм байна шүү ус маш хэрэгтэй асуудал.Жаахан судалнаа.Тэгээд газраа авах болохоороо хэлнээ за.
Өөлхөнөө агаа нь бас бодож үзнээ.Гэхдээ төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэгдээ.Тэгэхээр харж байж болноо.
6. Namara (зочин) | 2009-09-12 11:36:25
За чи нэг газар аваатах
Хөршилж бууя хө
7. Chabu (зочин) | 2009-09-12 11:42:04
comment ustgaad l
8. goodwoman | 2009-09-12 11:50:42
ireedui ch tselmeg haragdaj baina shuu. za tegeed gazaraa awchiad baishingaa 2.3 dawhar housaa bariad ehner huuhduudee toiruulaad trance hogjimoo sonsood l amidraad baijdeee. az jargal odoo husie. ter ved ni iluu ih bvvvvvvvvr uh az jargal husneee.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.