Энэн дээр дараад ороод үзээрэй залуусаа
За сайн байцгаана уу? Өнөөдөр 2009 оны 9-р сарын 7-ны өдөр. Гадаа нартай сайхан цэлмэг өдөр байна. Өнөөдөр би гунигтай юм бичихгүй ээ. Уншиж байгаа хүмүүстэй сайн сайхан зүйл бичиж өгнөө. Өнөөдөр тэнгэр шигээ цэлмэг сайхан зүйл бичнээ. Ер нь нь хүн сэтгэлээрээ амьдардаг юм чинь сайн сайхан зүйл хүсэж мөрөөдөж явах нь чухал байх. Энэ тухай бодоод блог хэсээд явж байтал Агай гүнжийн блогийн санал асуулгийг уншлаа. Бас санал асуулга өглөө. Тэгсэн тэрэн дээр та тэнгэрийн оддыг юу гэж боддог вэ? гэсэн байна лээ.
Тэгээд би бодлоо. Шинжлэх ухаан талаасаа бол од эрхэс гариг гэх л байх. Жаахан өөрөөр төсөөлмөөр санагдаад. Надад бол их гоё үгээр хэлшгүй санагддаг юм шигээ. Хөдөө хээр гадаа хонж байхад дээшээ тэнгэрлүү харахад одод ярайгаал, зарим нь харваал. Аймаар ч юм шиг бишэрмээр ч юм шиг. Ёстой нөгөө оньсого ч юм шиг онигоо ч юм шиг гэдэг шиг л.
Гэхдээл оддын тухай бодоогүй уджээ. Бараг од харалгүй удаж. Хотод маань заримдаа од харагдахаач байсан байна шт. Хөдөө хотоос зайдуу гарч байж од харах юмдаа. Ер нь бид нарыг тэнгэр бурхан од болон дээрээс хардын болвуу. Гэхдээ энэ бол жаахан хүүхдийн бодол байхалдөө.
Та бүхэн оддын тухай юу гэж бододгоо хэлээрэй. Эсвэл дээшээ хараад одруу ширтээд хэвтэж байхдаа нэг бодоод үзээрэй. Ер нь бол би тун удахгүй одруу харж хэвтнээ. Тэгээд жаахан бодно...
За өнөөдрийн тэмдэглэлээ үргэлжлүүлээд бичихэд аав бол өнөөдөр намайг мурьсан хэхэ. Утсаа салгаад шууд мурьсан. Чигээрээ мурьсан. Яах вэ би барьж авнаа гэж боджаагаа хэхэ. Эгчрүү залгаж шаналгах гэснээ больсон. Золоо мөнгө өгсөн. Нямужа гоймон авж өгсөн. Би бол ерөөсөө ивээн тэтгүүлээд тэнгэр дээр гарцан хүн байна лээшт. Өнөөдөр ажил 10 хүртэл гээд боддоо. Бурхан минь энэ юугсэн үг вэ. Намайг ерөөсөө энд хоно гэсэнтэй ялгаагүй байгаа биздээ.
Зөөз ерөнхийдөө бол амьдрал дажгүйл байна. Харьмай хоосон мөнгөгүйч сэтгэл дүүрэн дажгүй байна штээ. Сүүлийн үед яруу найрагч биш шүлэгч Чойном агаагийн араас оры гэж бодож байгаа. Хувийн бэлтгэлээ базааж байгаа. Билэг танхай шүлэгч Сайн шаана гэжаагаашт хаха.Зөөз энэ бол наргиа гэхдээ наргианы 80 хувь нь үнэн гэдэг байхаа.
Манай банжиг гэж ёстой нэг шүлэгийн ертөнц юмаа. Заримдаа хэрүүлийн алим дайны талбар, өглөөдөө бол ерөөсөө мэдээллийн сайт, өдөр нь бол чөлөөт цаг ухааны юм болцон явжийшт үдээш хойшхоно бол тэр чигээрээ +18 зар бүр шүлэглэж нэг үзээл уйлж дуулж нэг зүгээл тэр чигээрээ ор хонжилийн асуудлууд яригдаад явчина. За тэгээд нөхөр Банжиг буруу хөл дээрээ нэг өдөр босох юм бол тэр чигээрээ хэрүүл хараал үймээн тулааны талбар.
За за их л олон юм бичлээ сүүлдээ өөрөө дунд нь төөрлөө. Ерөнхийдөө би өнөөдөр цоглог байгаа. Амьдрал үргэлж сайхнаараа. Өнөөдөр чи инээж байсан ч өөр нэг чи уйлж цаадах чинь дуулах болно. Яая аймаар үг байгааздээ Чойном агаа зохиосын.
Бака бүгдээрээ. Бүгдээрэнд нь эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Сак курдан идгээрээ. Эргэж нэг очиж, эгцэлж нэг харнаа чааг.
Сайн шаана буюу ..::sunshine::..

Сэтгэгдэлүүд:
найздаа энэ загвараа зарчихаач хө таалагдаад байдын
Сэтгэгдэл үлдээх: