2008 оны 8-р сарын 14-ны өдөр

Энэн дээр дараад ороод үзээрэй залуусаа Өнөөдөр үүлтэй сэрүүвтэрхэн өдөр байна шүү. Намар болоод ч тэр үү цаанаал сэрүүхэн бас их гунигтай юмаа. Намар болохоор яагаад ч юм бэ гунигалчих юм. Өглөө бол сэтгэл тогтуун л байхын тэгээл яг өдийд гуниглах юм. Уянгийн дуу сонсож, өдрийн тэмдэглэлээ бичиж сууна. Амьдрал сайхан байна шүү би гуниглаал, гуниглаж байна гэдгээ мэдэрнээ гэдэг амьдарч байгаагаа мэдэж байгаагийн шинж ч юм болвуу.

Энэ гуниглаж байгаа үед зарим нэг ардын дуунууд сэтгэл сэргээгээд ирэх юмаа. Мөнхбатын Адуучны хийморь дууг сонсохоор морь унаад цогиулаад явж баймаар санагдаж байна лээшт. Үнэн тасархай хэхэ. Нээх сайхан морь унаал дуулаал адуугаа туугаал явах юмсан. Хөдөөний хүүхэд болохоор ч тэр юмуу хааяа нэгхэн сэм сэм тийм бодол орж ирдгийн. Эр хүний жаргал эзгүй хээрээ гэж хэхэхэ.

Гантай хадтай туурайд нь хө най хө

Дөлтэй цахиур маналзанадаа хө най хө

Хатиран хатиран хатирах морь минь

Хазаар даран дүүхэлзэнэдээ хө най хө гээл нээх сайхан үеийн залуустайгаа дуугаа нийлүүлээд цогиулаад явж байхымсан. Өдөр болгон тэмдэглэлдээ өдөр юу хийж байгаагаа бичиж байхаар бас тэр өдөр сэтгэлд юу бодогдож байснаа бичвэл зүгээр ч юм шиг.

Тогоотой сүүгээ нартай дэвэрхэд

Тооноо мялаан самрах өглөө

Буман сүрэгээн одтой хотолход

Буяны тогтоох хишиг өглөө

Дээдсээс өвөлсөн малчин заяа

Дэлхийд ховорхон морьтой заяа

энэ бас нэг сайхан дуудаа. Намайг хүмүүс гайхаж байгаа байхөө нээх ардын дуу сонссон гар гэж хэхэ. Намуухан уянгалаг тийм дуу сонсохоор сэтгэл санаа тогтворжоод их сайхан юмаа. Гэхдээ энэ бол зөвхөн миний бодлолдоо.

Өнөөдөр онц юм болоогүй юм чинь юугаач бичихэвдээ. Ажилаа хийгээл сууж байна. Ялгуун кино блогийн загварыг хийж л өнжих шивдээ.Би өдрийн тэмдэглэлээ цаг сууж бичих юм. Нэг бичээл нэг  юм бодоол. Өнөөдөр ажилаа тараад бас л гэрлүүгээ. Замаараа утсандах хэдэн дуугаа ээлж дараагаар нь сонссоор байгаал харьнадаа. Дуу сонсож явдаггүй байсан бол би нээрээ яаж явах байсын болоо хэхэхэ. Амьдрал үргэлжилж байна.

Эгэл бидний амьдрал дурсамжаар дүүрэн.

Хүндэтгэсэн: Анчин эр

Сэтгэгдэлүүд:

1. Аронакс (зочин) | 2009-08-30 17:07:01
Чи яг л 30тай юм шиг гуниглах юм.
Чи бас мэлхийний орд шиг л байх юм.
Сэрэвгэр хадны зэрэглээ чамд яг тохирох дуу. Энэ дууш надад МП3аар олоод өгвөл баярлана шүү.
Анчин эр минь эр хүн шиг байна шүү, бид цөөхөн Монголын бүр цөөхөн эрчүүд шүү, хэхэ. Шал тэнэг юм ярьчлаа...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.