Тэврээд суухад ганц дуу ганц секунд мэт

Энэн дээр дараад ороод үзээрэй залуусаа Өнөөдөр 7 сарын 30-ны өдөр. Өнөөдрийн тухай бичхээсээ өмнө өчигдрийн тухай эхлээд бичий.

Өчигдөр ажилаа таслаад найзуудтайгаа ойрд уулзаагүй 2 чухал хүнтэй хамт 5 билүү 6-лаа гадуур жаал явав. Чухал 2 хүний нэг нь манай анд нөгөө хэрэгт ордог найз маань өршөөлийн хуулиар гараад ирцэн бөөн баяр болоол хэхэ.Нөгөө нэг хүн нь энэ блогийн эзэн Мүүн байгаан. Уг нь уулзахгүй гэж бодож байсан ч аргагүйн эрхэнд найзын гуйлт ч гэх юмуу тэгээл уулзчихлаа. Царайг нь харсан нэг л сонин хэхэ. Аягүй санацан ч юм шиг эхлээд яахаа мэдэхгүй юу гэж ярихаа мэдэхгүй байсан сүүлрүүгээ арай гайгүй болж байна лээ хэхэ.

Тэгээл бид нар чалчаал чалчаал дэмий донгоссоор байгаад өдрийг өнгөрөөгөөд орой уулзахаар болоод тарав. Тэгэхдээ би өөрийнхөө тэнэгээс болоод өчигдөр нэг юм буруу хийчдэг байна шт. Юу вэ гэхлээр утсыг нь гуйж аваад арын тагийг нь нээх гэсэн надаас булааж аваад тэгсэн би хүмүүсийн хажууд дэмий донгоссон чинь нөгөө мүүн утасны ард тагнаас  миний стикер зургийг надад харуулахгүй найзууддаа харуулж байгаад шууд ураад үнсний саванд хаячидгийн. Нөгөө үнсний савнаас нь зурагны хэлтэрхийг нь харсан чинь миний мүүнд салахдаа өгч байсан тэр зураг байдаг байна шт. Би их тэнэг хүн шүү тэгж далчганж байдаг ёстой нэг бүтэхгүй жинхэн тоосгон толгойтой гар.

За тэгээд орой нь салахдаа бид 2 утасны симээ солив. Би мобигын дугаараа мүүнд өгөөд өөрийнх нь Юни-г авсын. Тэгээд найзынхаа гэрт нь очоод утсаа цэнэглээд асаах гэсэн пин код нэхдийн нөгөө сим нь. Би ч яахавдээ урьд нь пинийг нь мэддэг байсанын тэгээд одоо бараг сольцон байх гэж бодонгуутлаа за юу ч гэсэн хуучин пинийг нь хийгээд үзий гээд хийсэн болж байна. Гэхдээ тэр пин кодны дугаар их учиртай байгаан. Юу гэхлээр 8742 гэсэн тоо урьд нь анх 2478 гэж байсын. Учрыг нь тайлбарлах гээд нэг үзэх юм бол 247 ойлгомжтой 8 нь ГАНТУЛГА гэсэн үг байгаан. Тэгээд өчигдөр орой тэр пин кодыг хийцэн чинь нойр бүр ч хүрхээ больчдог байна шт. Яагаад солиогүй юм бол гэж бодоод л. Надад уулзаад ярьсан болгон нь худлаа байсын болвуу үнэн сэтгэл нь ямар бол гэж бодогдоол.  Ер нь л өчигдөр миний хувьд их хүнд мөртлөө жаргалтай ч юм шиг өдөр байлаа.

Халзан болцон намайг хараал нүдэнд дасахгүй байна гээл хэхэ. Одоо Анчин эр нь үсээ ургуулхаас. Тэхгүй бол хүмүүс бүгд бараг онцгүй байна гээд байхын. Өчигдөр мүүний гэрт нь очоод жаал маргалдав хэрэлдсэн гэж бараг болно. Сүүлрүүгээ хэрүүл маань инээдэм болоол төгсөх шиг болсон.Өчигдөр хамгийн гоё байсан үе нь би Камертоны Хүлээлт гэдэг дууг эхнээс нь эхлээд дуустал нь зүгээр л мүүнийг тэвэрч суусан маань. Тэгэхэд нээх гоё тэрний минь үнэр тэврээгүй удсан учираас маш гоё байсан даанч тэр хүлээлт гэдэг дуу хэтэрхий богинохон санагдсан. Аягүй хурдан дуусцан. Урьд нь зөндөөл тэвэрдэг байсан л даа. Гэхдээ өчигдөр гуниг баяр хосолсон тэврэлт байсан шүү. Би одоо жинхнээсээ уулзахгүй байхаа. Уулзахгүй гэж өөртөө шийдээд байгаа. Яг л хүлээлтийн үг шиг болцон байх юмаа сэтгэл санаа.

Хагацсан ч гэсэн хааяа нэгхэн харах сайхан байдгийн байнаа. Чиний зурагаар чимэглэж яваядаа утсаа нэг хэсэгтэй.

Өнөөдрийн тухайд бол өчигдөр ажлаа тасалсан учир өнөөдөр даргадаа толгойгоо эргэтэл загьнуулсан. Халагдах дээрээ тулаад больсон. Үнэндээ ажил хийх сонирхол маань буураад байгаалдаа. Өглөөнөөс хойш ингээд сууж байнадаа. Яг одоо нөгөөл камертоны хүлээлтийг сонсжийнэ. Үг бүрийг аялгуу эгшиг бүрийг сонсож байна. Тархи минь бодож гар минь бичиж байна. Өнөөдөр гуниглахгүй ээ. Миний амьдрал үргэлжилж байна. Сайхан байна амьдрал. Харьмандаа 400 төгрөгтэй ч би баян байна. Сэтгэлээрээ баян байна.

 

 

Сэтгэгдэлүүд:

1. эрхэм цэцэг | 2009-07-30 13:23:50
sanaandgui bsan buhen haayaa
denduu ih dursamj aguulchdag ni sonin shuu
2. ..::sunshine::.. | 2009-07-30 13:26:57
Харин тиймээ
3. эрхэм цэцэг | 2009-07-30 13:36:11
harin tii sonin shuu huleelt ch bas goy duu shuu
4. ..::sunshine::.. | 2009-07-30 13:39:55
Надад юу л байна дурсамж байна. Сайхан дурсамж олонтой хүндээ би ч
5. эрхэм цэцэг | 2009-07-30 14:07:35
nadad ch bas dursamjnaas ih zuil alga daa dursamj min saihan ch gesen haaya zurh emtleed nulims gargaad bhiimaa
6. ..::sunshine::.. | 2009-07-30 14:13:28
Би ч уйланхай байсан одоо бараг больцоон.Гуниглахаараа дуу сонсдын тэгээд өөрийгөө сатааруулаад арай гайгүй болчидгийн шт.
7. эрхэм цэцэг | 2009-07-30 14:20:52
xexe adilhan l hemneld orj bgaam bn daa bi ch bas duu sonsool gehdee gachlantai ni gantshan duu sonsdog bolood bgoo
8. ..::sunshine::.. | 2009-07-30 14:32:25
Би бас дандаал нэг дуугаа сонсдог. Сонсоол байна сонсоол байна. Ганцаараа нүдээ аниад намуухан уянгийн дууг намуухан дуулахаар нээх сэтгэл гоё болдын. Урьдны бүх зүйлсээ бодоол.
9. эрхэм цэцэг | 2009-07-30 14:36:52
ter huniihee durtai duug l sonsood haayaa uilaaal suudii gantsaaraa bh daa ym gedeg sonin ymaa
10. ..::sunshine::.. | 2009-07-30 14:42:17
Уйлаад сэтгэл чинь онгойж байвал яахавдээ. Би уйлахгүй гэж бодож байгаа.Уйлахгүй гээд амлалт өгцийн. Гэхдээл заримдаа үнэхээр их санадаг. Очмоор санагддын тэгээд очихгүй ээ гээд үнэхээр гүрийгээд тэвчидгийн.
11. эрхэм цэцэг | 2009-07-30 14:47:49
bi bol ochmoor sanagddagaa gehdee bardam zangiin hugarhai ym bolohoor holoos hardii
12. ..::sunshine::.. | 2009-07-30 14:54:38
Би бардам зан гаргий гэсэн ч чаддаггүй юмөө тэрний өмнө. Өчигдөр гэхдээ тэвэрсэн чинь ямар хурдан цаг явдын бэ ганц дуу ганц секунд мэт л байсан.Тавьмааргүйл байлаа даанч..........
13. эрхэм цэцэг | 2009-07-30 15:00:23
яг юу боолсныг мэдэхгүй болохоор ............
гэхдээ л чи бас царайг нь хараад бүр тэвэрчээ би бүр холоос л ганц харж байгаа хамт байхдаа ерөөсөө тэвэрдэггүй дандаа тэврүүлдэг байсын харин одоо тэвэрмээр бас тэврүүлмээр л байна
14. ..::sunshine::.. | 2009-07-30 15:04:38
Өчигдөр гоё байсан л даа нээрээ ахиад тэврэх үгүйгээ ер нь мэдэхгүй юмдаа. Ахиад тэврэхгүйч байж магадгүй.Гэхдээ тэврэх ямар сайхан бэ гэдгийг өчигдөр мэдэрсэн шүү. Үнэхээр гоё байсан.
15. эрхэм цэцэг | 2009-07-30 15:10:40
за юутай ч найз минь амжилт хүсье уг нь ярилцмаар л байна даанч уйлчих шинжтэй нэт кафед байж уйлчихвал боолохгүй биз дээ бүр их саначихлаа................
16. ..::sunshine::.. | 2009-07-30 15:13:50
Зөвөлгөө өгөх үү найзаа. Ганцаараа алх эсвэл хүн багатай газар сэтгэлээ онгойтол суу.Үнэхээр хайртайл юм бол буцаад очоод уулзаач.Тэр хүн чинь өөр хүнтэй болчоогүйл бол.Чамд хайртай бол чамайг яваад очиход зөвшөөрөхгүй байна гэж байхгүйштээ.
17. эрхэм цэцэг | 2009-07-30 15:18:40
бүгдийг нь хийсээн очихоос бусдыг нь
очимоор байвч айгаад байх юм аа.
мики велком, анчин хоёр минь сайхан хууч хөөрч байна уу даа
19. ..::sunshine::.. | 2009-07-30 15:23:37
Чи юундаа айдгийн.Хайр чинь хүнд зориг тэвчээр итгэл найдвар бүхнийг өгдөг юм. Өөртөө итгэ.Тэдний гэрт эсвэл ажил дээр нь зүгээр л оч.Бие биедээ хайртай байж гэдийгээд суугаад байвал сүүлд нь очихгүй яаваа уулзахгүй яаваа гээд харамсаад амаа бариад харамсаад ч хожимдсон байна.Тийм учираас өөртөө итгээд оч.
20. ..::sunshine::.. | 2009-07-30 15:24:13
Жагаамаа харин тиймээ хэхэ.Манай бялзуух юу хийгээд байнадаа.
21. эрхэм цэцэг | 2009-07-30 15:25:17
за анчин минь хичээнээ
жагаамаа харин тийм ээ хууч хөөрөөд сэтгэл сана сайхан болчихлоо
анчин минь баярлалаа
22. ..::sunshine::.. | 2009-07-30 15:29:08
Зүгээрэй.Би чиний оронд байсан бол нисээд л очно.Даанч би очоод нэмэргүй болсон болохоороол ингэж суудаг байх.Чамд арай ирээдүйтэй юм шиг байна.Хэсэгхэн хугацаанд ихэмсэг зангаа умартаад хайрынхаа төлөө зүтгээд үзээрэй.Чамд амжилт хүсэе.Сайхан мэдээ дуулгана байх гэж бодож байгаа шүү.
Өө янз янзын л юм хийж байна, хоол ч хийж байна, айл ч хэсэж байна, ажлаа ч амжуулж байна даа, та хоёр минь уужирчихсан бол яамай даа
24. Mr.Freeman | 2009-07-30 15:31:43
Анчин дүү сайн уу?
Ажил үйлс бүтэмжтэй юу?
25. ..::sunshine::.. | 2009-07-30 15:36:12
Бялзуухаа сайхан болчлоо хэхэхэ.Чи ч юм юм л амжуулах юмдаа.

Freeman ахаа сайн сайн даргадаа загьнуулаал байж л.Таны ажил үйлс сайн.
26. moon (зочин) | 2009-07-30 15:42:49
nyamuja garaad unen nice bsan teee. uneheer ih bayarlasan.hehe
27. LuZa | 2009-07-31 02:21:31
Ямар гоёын өмнөөс чинь сэтгэл гэгэлзчихлээ
Гэхдээ яагаад дахиж уулзахгүй гэж??????
28. ..::sunshine::.. | 2009-07-31 03:17:27
Амиа бодож байна. Өөрийгөө бодож байгаан. Би тэр хүнийг харвал ахиад шаналана. Гуниглана буцаад очмоор санагдана. Болохгүй гэдэгийг нь мэдсээр байж зүтгэж магад.Өөрийгөө барих нэг арга.
29. moon (зочин) | 2009-07-31 17:59:56
magadgui yadsan arga ch baij boloh yum. gehdee dahij uulzaldaj l taaraa nzuudaas bolj.
30. ♥Цацаа♥ | 2009-08-02 10:54:04
goy iimooooooo.
31. Н.БЭХЭРЭ | 2009-08-10 20:01:41
бас л гунигтай гэхдээ армаанчик.
манай анчин их армаанчик хүн юмаа

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.