Гэгээн домог

Энэн дээр дараад ороод үзээрэй залуусаа Өнөөдөр 7 сарын 18-ны нар ээсэн намуухан сайхан өдөр байна. Амрах нэг нь амарч ажиллах нэгэн нь ажиллаад л. Ажил дээрээ би ганцаараа дуу сонсож дурсамжаасаа бичих гэж сууна. Түрүү жил буюу 2008 оны 6 сард анхны удаагаа тэр нэгэн охиныг орцонд нь гэгээн домогийн аялгуун дор үнсэж байж билээ. Одоо бодоход тэр үед их сайхан байжээ хэхэ.

Тэр үед найзын маань хэлсэн та 2 гэгээн домог боллоо гэж хэлж байсан минь одоо ч чихэнд минь сонсогдохшиг. Одоо тэр эгэл миний зүрхэнд эгнэгт дурсамж болон үлдэждээ. Гэхдээ тэр үед тэр орцноос гараад явж байхдаа би дүүлэн нисэж байгаа юм шиг л байсан. Найзтайгаа инээд алдаад л, зөвхөн тэр охины тухай яриад л. Тэр халамжтай, бас ухаантай, эелдэг даруу, энхрий дотно байсан.

Хаягдаж гунисан сэтгэлийг минь тосож аван дутааг минь нөхөж дундуурыг нь дүүргэж өгсөн ачтай бас сэтгэл булаан тийм л нэгэн охин байсан. Одоо бүгд өдөр хоног цаг минут өнгөрөх тусам мартагдаж байна. Чи надад хатуу мөртлөө үнэн үг хэлдэг байсан чи надад худлаа хэлж байгаагүй зөвхөн байгаа байдал бүгдийг минь хэлдэг байсан. Магадгүй би тэнэг байх.

Би чамаас салаад амлалтууддаа хүрэх гэж хичээж яваа. Цаг үнэхээр хурдан өнгөрч байна. Би чамд гомдож чиний тухай муухайгаар бодож мартах гэж их үзлээ. Гэхдээ би тийм хүнд муу санж, чамайг муухайгаар бодож, чамайг зүхэж чадахаар тийм муу хүн бишээ. Зүгээр л чи миний зүрхэнд гэгээн домог болог тэр үед танилцаж миний дурлаж хайрлаж байсан эелдэг дөлгөөн, энхрий дотно, намайг гэсэн тэр л сэтгэлтэй миний зүрхэнд мөнхрөн үлдэг. Би чиний өмнө гунигаа мартаж зүрх минь догдолдог байсан. Магадгүй би одоо ч уулзсан догдлон хүлээж уулзах биз. Гэхдээ би уулзахгүй ээ.

Би одоо зоригтой бас хатуужилтай сэтгэлийн тэнхээтэй болсоон. Чи намайг өөрчилсөн, өөрчлөхдөө сайн талруу нь өөрчилсөн. Надад чи олон юм сургасан. Магадгүй би чамаас суралцсан байх. Одоо хойшдоо би өөрөө амьдралаас суралцая. Суралцахдаа мууг нь биш сайныг нь сурнаа.

Ажилаа тараад танайхруу чамтай уулзах гэж яардаг байсан минь өнөөдөр ахиад л санаанд орж байна. Тараад л яараад чамтай утсаар яриад л инээд алдаад л очдог байж билээ. Зав гарвал уулзаж чамтай удаан хамт байсандаа баярлаж байна. Тэр нэгэн өдөр орцонд чинь анх танилцаж орцонд анх үнсэж орцонд чинь үдэж үнссэн минь санаанаас хэзээ ч гарахгүй юм. Бид 2-ын үерхэл хайр танай орцонд эхэлж танай орцонд дуусжээ. Яг нэг жил илүүчгүй дутуучгүй нэг жил. тэр хугацаанд гуниглаж баярлаж уйлж дуулж жаргалтай өнгөрүүлсэн өдөр хоног их юмаа.

Чамтай хөтлөлцөөд найзуудтайгаа хөөрөлдөөд алхаж явсан минь сайхан дурсамж. Одоо тэр бүгд байхгүй болчихжээ. Бүгд тараад амьдралын замруу алхаж байна. Бага багаар холдож байна. Чи ч бас ингээд холдож байх шиг байна.

Зөвхөн бие биенээ хайрлая
Чамдаа би хайртай
Хамтдаа хайрын домог болъё
Чи минь сонсооч

Энэхэн үгийг чамдаа
Хэлэх гэж яарсан гэвч
Эхлээд яагаад гэдгийг
Зүрхээрээ хэлье чамдаа би
Хамт хөтлөлцөөд явахад
Зүрх минь тогтохгүй
Хорвоо дээр хамгийн жаргалтай
Эр хүн би болж
Хөөрхөн хонхойдог хацар чинь үнсээч гээд
Уруулыг дуудаад байх шиг санагдах юм


Ийм болохоор чамдаа
би хайртай
Илүү зүйл хэрэггүй дээ
Зөвхөн бие биенээ хайрлая
Хайрандаа
Бие сэтгэл минь чамтай нэгдээд
Бид хоёр хайраараа мөнхрөх
Гэгээн домог болсон
Чамдаа би хайртай

Үнсэхдээ би чинь нүдээ анихыг хүсдэггүй
Үнсүүлж байхдаа чи минь дэндүү хөөрхөн харагддаг шүү
Хайртай шүү гэж намайг аяархан шивнэх бүрт
Ичингүйрэн намайг тэврээд
Би ч бас гэдэг
Чамаас өөр хэн нэгнийг хайрлаж чадахгүй би
Энгийн хэрнээ, эрхэмсэг чи сахиусан тэнгэр


Ийм болохоор чамдаа би хайртай
Илүү зүйл хэрэггүй дээ
Зөвхөн бие биенээ хайрлая
Хайрандаа
Бие сэтгэл минь чамтай нэгдээд
Бид хоёр хайраараа мөнхрөх
Гэгээн домог болсон

Биднийг хамт байхад өглөө хур
Бидний хайрын түүхийг хүн бүхэн дурсана
Тийм агуу хайрыг үлгэр мэт зохиогоод
Тэнгэр биш орчлон дээр хайрандаа жаргая


Ийм болохоор чамдаа би хайртай
Илүү зүйл хэрэггүй дээ
Зөвхөн бие биенээ хайрлая
Хайрандаа
Бие сэтгэл минь чамтай нэгдээд
Бид хоёр хайраараа мөнхрөх
Гэгээн домог болсон

Зөвхөн бие биенээ хайрлая
Чамдаа би хайртай
Хоёул хамтдаа
Гэгээн домог болъё

 

Магадгүй бурхан бид 2-ыг эргэж учруулах юм бол урьдын адил чамайгаа би хайралнаа. Одоо ингээд зүрх сэтгэлийнхээ гүнд гэгээн домог болгон үлдээе. Хэзээ нэгэн цагт чи сэтгэлийн хаалгийг урьд нь онгойлгосон түлхүүрээр онгойлгоод орж ирж болноо. Анх чамтай уулзаж үнсэж байхдаа сонсож байсан тэр л дуугаа өнөөдөр би сонсож үдэлтийн захиагаа бичиж сууна. Анх эхэлсэн шигээ бид 2-ын үерхэл хайр энэ бүхэн ингээд жаргаж байх шиг байна. Зул шиг бадамлан асаж жаргаж байна. Магадгүй хэзээ нэгэн цагт мөнхөд бадамлан асах ч юм билүү. Гэхдээ тэр бүхнийг бурхан бидний заяа төөрөг шийдэх байхаа. 

Чамдаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Сэтгэлийн гүндэх гэгээн домог минь........

 

Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө

Ухаангүй дуралсан хайрын төлөө

Өөрийгөө зэмлээд чамайгаа уучлавч

Өчүүхэн төдий сэтгэлд чинь хүрсэнгүй юу

Өрөвчхөн зүрх уярч сэтгэл догдлоод

Өөрийгөө мартаж чадсан хайр минь

Өнгөцхөн төдий хайранд чинь хууртсан ч

Үйлийн үргүй сэтгэл хөрсөнгүй дээ

Дэндүү дассан сэтгэлд минь хагацал үзүүлж одсон ч

Дэргэд чинь хэн чамайг түшиж байсныг мартвуу

Даанчиг омголон явснаа эргэн ухаархын цагт

Дахин намайг дурсаж харамсаад ч яахавдээ

Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө

Ухаангүй дуралсан хайрынхаа төлөө

Өөрийгөө зэмлээд чамайгаа уучлавч

Өчүүхэн төдий сэтгэлд чинь хүрсэнгүй юу

Дэндүү дассан сэтгэлд минь хагацал үзүүлж одсон ч

Дэргэд чинь хэн чамайг түшиж байсныг мартвуу

Даанчиг омголон явснаа эргэн ухаархын цагт

Дахин намайг дурсаж харамсаад ч яахавдээ

 

..::sunshine::.. 2009.07.18



Сэтгэгдэлүүд:

1. LuZa | 2009-07-18 12:56:20
Вов Анчин Жура ч лаг байна шүү
Хайртай хүнтэй байна гэдэг сайхан
2. ..::sunshine::.. | 2009-07-18 13:01:53
Анчин эр нь уг нь муу хүн биш штээ. Хүнд сэтгэлээсээ ханддаг хүн штээ уг нь.
3. LuZa | 2009-07-18 13:08:07
Тийм байх гэж бодоол байдын ш дээ
Хааяаа л гээдэн гоодон хөдөлгөөд байдгаас биш
4. ooolhonooo | 2009-07-18 13:23:44
saihan gegeen domog baina. saaraar bish saihanaar dursagdaj setgeld uldej baina gedeg hunii uhamsaraas denduu ih shaltgaalj baigaa yumdaa. Ta durlanaa oshoo hairlah ohid zondoo garch irne harin ter dund tolgoin ni ergev huneee l sain zov songooroo olon ohidiig bitgii gomdoogooroi.
5. bolorka83 | 2009-07-18 13:26:21
naiz ohintoi boloo yu hihihi
6. ..::sunshine::.. | 2009-07-18 13:34:13
Болороо уншаад ойлгохгүй байна уу. Байсанаа хагацсан гэж байгааздээ.
7. moon (зочин) | 2009-07-18 23:25:29
dahiad setgeld chini hagatsliig chini martuulah saihan ohin orj ireesei. bitgii buuj uguurei. cham shig sain hund chamaig urgelj hairlah saihan ohin burhan ugch l taaraa. aja aja fighting!!!
8. Agai | 2009-07-19 06:52:05
энд чинь дурлал эрхлэж бас бадамлаж байна
9. m (зочин) | 2009-07-19 10:06:44
энд ороод нэтээр өөр хоорондоо тоглож болдог юм. шинээр нээгдсэн монгол саит.
тэтрис тулаан, рэнжү(манайхаар о экс гэсэн үг), шатар зэрэг бий.

вэб хаяг: togloom.net
10. ashita | 2009-07-24 22:19:29
Ohidiin an hiigeed baidag zaluu maani iim goy blogtoi baisan yum uu? za daraa orj irjiinaa. saihan dursamjtai baina gedeg saihan sh dee. Saihan hair chin saihan hairiin dursamj bolog dee.
11. Н.БЭХЭРЭ | 2009-07-27 19:56:42
хайрынхаа төлөө дахиад нэг тэмцээд үзээрэй л гэе дээ. эмэгтэй хүн үгүй гэж байсан ч сэтгэлдээ өөрийг хэлж байдаг.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.