Энэн дээр дараад ороод үзээрэй залуусаа
За залуусаа их гоё юм хэлэх гэсэн юмаа. Бэхэрэшка эгчийн нийтлэлийг уншиж байгаад ийм юм зөвлөлдлөө. Зөвлөлдлөөч гэж ер нь хүмүүс их гайгүй дэмжиж байгаа юм байна. Юу юм бэ гэхлээр монгол бичгийн блогтой болёо гэж. Бүх зүйл нь монгол бичигээр бичигдэх юм. Үүний үндсэн зорилго бол шинэ монголын ирээдүй болсон залуус маань үндэсний бичиг монгол бичигээ бүрэн төгс мэддэггүй. Ер нь зарим нь байдаг үгүйг нь ч бараг мартчихсан явж байна. Тийм учираас залуусаа монгол бичигийн блогтой болоход туслаач. Чаддаг нэг нь хамтраад, чаддаггүй нэг нь орж ирж сурж бие биенээ дэмжиж ажиллая.
За тэгээд блогийн маань загварыг КУЛА ах маань хийж өгнө гээд бичцэн байгаа хэхэ. Бэхэрэшка эгч маань мэдээ нийтлэнэ. Тэхдээ ганц хүн бас хөтлөх хэцүү гэж өөрөө бичсэн учираас мэддэг залуус нь Бэхэрэшка эгчтэй хамтраач. Би гэдэг хүн ёстой 1-р ангийн хүүхэд анх уншиж сурч байгаа хүн шиг болохоор энэ хэддээ одоохондоо тус болж чадахгүйл байна. Харин залуустаа уриалаад хамтдаа сурцгаая гэж хэлмээр байна. Эх хэл бичигээ залуус бид нар сурахгүй бол энэ үнэт өв маань өвгөд хөгшид шиг минь хэзээ нэгэн цагт байхгүй болох нь.
За тэгээд ямар юм нийтлэх тухай асууж байж магадгүй. Эхний ээлжинд бүх үсгүүдээ заах байх. Цагаан толгойг яаж заадаг билээ тэрэн шиг. Энэ асуудлыг Бэхэрэшка эгч маань шийдэх байхаа.
За ингээд залуусаа санал хүсэлтээ бичээд байгаарай.

Сэтгэгдэлүүд:
Цацаа-Чамд ч бас баярлалаа.Би өөрөө хийсээн.Дараа чамд зааж өгнөө энэ загвараа.
jigiguguglichin gedeg shig unshij baiy, gehdee font ntr gaigui tom baival zugeer shuu.
Энд Айхтар көвлөмж байна лээ.
Нээчүүл зад дэмжийнэ шүү
goe geh ged bgan hhaa
Болорка: хаха
zarahgui beez ??? ingeed bgam bishuu bi
Нээрээ туслая хамтрая гэж бодож байгаа хүмүүс yahoo id-гаа зурвасдчаарай за.
Монгол бичгийн блогийн хувьд гоё санаа байна. Дэмжээ дэмжээ явчина дөө. Би бол эхлэн суралцагчийн эгнээнд л явхын байна
Сэтгэгдэл үлдээх: